Уншиж байна ...

"Нийслэлийн иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангана" гэж амлалаа

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын инженер хангамжийн байгууллагуудад иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж, тасалдуулахгүй байхад онцгой анхаарч бэлэн байдлыг хангаж, ажиллаж байна.

Тодруулбал цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар инженер хангамжийн байгууллагуудын 494 ажилтан, 17 механизм, шуурхай үйлчилгээний зургаан машин, засварын бригадын 30 машин, лабораторийн дөрвөн машинтай ажиллаж байгаа бол шөнийн бэлэн байдлын хувьд 121 ажилтан, гэрийн жижүүрийн 44 ажилтан, зургаан механизм, шуурхай үйлчилгээний найман машин, засварын бригадын 10 машинтайгаар ажиллаж байна.

Орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, аж ахуй нэгж байгууллагуудын 14,400 гаруй барилгыг дулааны эрчим хүчээр хэвийн найдвартай, тасралтгүй хангаж байна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.