Улаанбаатар хотын дулаан хангамжийн талаарх санал, гомдлыг шуурхай удирдлагын төв 24 цагаар хүлээн авч байна гэж мэдээллээ.
Энэ тухай УБДС ТӨХК-ийн Шуурхай удирдлагын албаны дарга М.Ууганбаяр "Шуурхай удирдлагын албаны ажилтнууд 24 цагаар ажиллаж, дулаан хангамжтай холбоотой санал гомдлыг иргэдээс хүлээж авч байна.
Бид Улаанбаатар хотын 14,000 орчим барилгын дулааны эрчим хүчний горимыг доголдуулахгүй байх үүргийг хүлээдэг" гэв.
Инженер Т.Аргүний мэдээлснээр гадаа -20 хэмийн хүйтэн байхад цахилгаан станцуудаас авч байгаа дулааны эрчим хүчний температурыг 116 градусаар тогтмол авдаг байна.
Хэрэглэгчийн дуудлага хүлээн авах 70047005 дугаарын утсанд өчигдөр л гэхэд дулаан хангамжийн талаар 28 дуудлага бүртгэгдэж, үүнээс зургаан гомдлыг шийдвэрлэхээр хариуцсан хэлтсүүдэд шилжүүлжээ.
Гадаа хүйтрэхэд зарим орон сууц төдийлөн дулаан байдаггүйг оршин суугчид хэлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!