ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/15-НД НИЙТЛЭГДСЭН
ЦЕГ: Иргэн О.Осоржамаагийн нас барсан шалтгааныг тогтоох шинжилгээний хариу гараагүй байгаа
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Иргэн О.Осоржамаагийн нас барсан учир шалтгаан тогтоогдсон эсэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас тодрууллаа.
ЦЕГ-аас "Иргэн О.Осоржамаа арванхоёрдугаар сарын 4-нд осголтын байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн. Шаардлагатай эмчилгээнүүдийг хийсэн боловч арванхоёрдугаар сарын 13-нд нас барсан.
Одоогоор задлан шинжилгээний хариу гараагүй байгаа учраас шалтгаан нөхцөлийн талаар хэлэх боломжгүй" гэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
