Энэ сарын 15-17-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сулрахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2025 оны 12-р сарын 16-20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 17-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас,
- 18-нд нутгийн хойд хэсгээр,
- 19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи:
- ихэнх хугацаанд секундэд 5-10 метр,
- 17-нд Алтайн уулархаг нутгаар,
- 18-нд нутгийн зарим газраар,
- 19-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -11...-16 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө +3…-2 градус,
- бусад нутгаар шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.
- 18-нд нутгийн баруун хойд хэсгээр,
- 19-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!