Умард Солонгосын удирдагчийн дүү гартаа Хятадад үйлдвэрлэсэн эвхэгддэг гар утас барьсан нь хэвлэлийн дуранд өртжээ
Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны төрсөн дүү бүсгүй саяхан нэгэн арга хэмжээний үеэр Хятадын үйлдвэрийн эвхэгддэг загварын гар утас барьж яваа нь хэвлэлийн дуранд өртжээ.
Бямба гарагт Ким Жон Уныг шинээр баригдсан эмнэлэгтэй танилцах үеэр түүний дүү Ким Ёо Жоны гарт Honor үйлдвэрийн Magic загварын ухаалаг гар утас байгаа нь харагдсан байна.
Умард Солонгосын дэглэм дотоод зах зээлээ зөвхөн өөрийн үйлдвэрийн гар утсаар хангадаг гэдэг.
Гэхдээ эрх баригч элит хэсгийнхэн олон улсын хориг арга хэмжээг зөрчиж, импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг нь эндээс харагдаж байна.
НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн 2397 дугаар тогтоолоор Умард Солонгост тансаг ангиллын бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглосон байдаг.
2023 онд нийтлэгдсэн Умард Солонгосын албан ёсны эх сурвалжийн гэрэл зурагт Ким Жон Ун болон эрх баригч намын дэд дарга Хён Сон Вол нар мөн эвхэгддэг загварын гар утас барьсан харагдаж байсан ч үйлдвэрлэгч болон брэндийг нь тодорхойлох боломжгүй байжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
