Л.Эрдэнсувд: Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн автобусны Ү чиглэлийн нэршлийг Ч болгож, өөрчилнө

Д.Янжиндулам, ikon.mn
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зарим чиглэлийн нэрийн эхний үсгийг өөрчлөхөөр болжээ.

Энэ талаар нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын сүлжээ, төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувд "Нийтийн тээврийн хот орчмын, зуслангийн, шөнийн тээвэр, хот доторх чиглэлийг тооны болон үсгээр товчлон нэрлэдэг. Тухайлбал хот орчмын чиглэлийг Х, зуслангийн чиглэлийг ЗҮ зэргээр нэрлэдэг.

2026 оны гуравдугаар сарын 9-ний Даваа гарагаас эхлэн Ү-гийн 11 чиглэлийг Ч нэршилд оруулахаар болж байна. Ингэснээр Ү чиглэлийн замнал, цагийн хуваарь, тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй. Жишээ нь Ү12 чиглэлийн нэршил Ч12 болж өөрчлөгдөнө" гэж мэдээллээ.

Нийтийн тээврийн чиглэл, нэршлийг төлөвлөхдөө хүн амын нягтаршил, зорчих хөдөлгөөний урсгал, зорчигчийн тоо гэх мэт олон чиглэлээр судалгаа хийж төлөвлөдөг бөгөөд судалгаан дээр үндэслэн дээрх 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг иргэдэд ойлгомжтой, нэг стандарт мөрдүүлэх үүднээс өөрчилж байгаа гэв.