Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд өгчээ

Н.Эрхбаяр, iKon.mn
20 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:17 2026/03/27

Удирдах зөвлөлийн хурал дээр Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Г.Занданшатар нь 2025 оны зургаадугаар сарын 13-нд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдож байв. Гэвч тухайн оныхоо аравдугаар сард огцрох дөхөөд Үндэсний Хуулийн Цэцийн дүгнэлтээр эргэн суудалдаа суусан.

Харин энэ удаад өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр жил хүрэхгүйн хугацаанд хоёр дахь удаагаа огцрох эсэх асуудал нь яригдахаар боллоо.

Өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар "Би албан тушаалтай зууралдаагүй. Надад хүсэл, айдас, шунал алга. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга" хэмээн цахим хуудсандаа бичиж байв.

15:05 2026/03/27

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. 

Тус хурлаар УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс эрх баригч намын дарга парламентыг удирдах нь буруу, МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын албан тушаалаа өгөх ёстой гэсэн шаардлагын талаар хэлэлцэж байгаа юм. 

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ товч мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Г.Занданшатарын Засгийн газар огцорно гэхээс илүүтэй намын дарга Ерөнхий сайдаар ажиллаад явна гэж харах хэрэгтэй. Н.Учрал дарга ажлаа өгнө гэсэн зүйл өчигдөр яриагүй. Намын даргын хувьд ийм нөхцөл байдалтай цаашаа ажиллах боломжгүй байна. Парламентын олонх нь ийм байр суурьтай байгаа нөхцөлд цаашаа явах боломжгүй гэдэг зүйлийг ярьсан" гэв.