Бизнес кредит карт шинэчлэгдсэнээр илүү өргөн боломжийг санал болгож эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ХААН Банк байгууллагын харилцагчдадаа зориулсан Бизнес кредит картаа шинэчилж, шинэлэг загвар, өнгө төрхтэйгөөр зах зээлд нэвтрүүллээ.

Бизнес уулзалт, албан томилолт болон өдөр тутмын үйл ажиллагаанд зориулсан энэхүү карт нь байгууллагын санхүүгийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, зардлын удирдлагыг илүү хялбар болгоход чиглэсэн шийдэл юм.

Шинэчлэгдсэн Бизнес кредит карт нь дараах давуу талтай.

  • Олон улсын эрхтэй
  • Зээлийн эрхийн хэмжээ өндөр
  • Байгууллагын ажилтан бүрийн нэр дээр тусдаа карт гаргах боломжтой
  • Бизнес кредит картын нэхэмжлэл сар бүрийн 7-ны өдөр тогтмол үүсдэг тул Интернэт банкаар дамжуулан бүх ажилтны зарцуулалтыг нэгдсэн байдлаар хянах, тайлагнах боломжтой.

Харилцагч та 2026.03.02-2026.05.31-ний хооронд үргэлжлэх “Бизнес өсөлтийн аян”-д оролцож, Бизнес кредит картыг таатай нөхцөлөөр өөрт ойр байрлах ХААН Банкны “Бизнес төв”-д хандан захиалах боломжтой.

Мөн  энэ ташрамд бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ дахин боловсруулсан эко материал бүхий Виза бизнес дебит картыг санал болгож байна. Олон улсын эрхтэй уг картыг авснаар Виза сүлжээний картын төрөл бүрийн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахаас гадна БНСУ руу “KOTRA GTPP” системээр дамжуулан бараа бүтээгдэхүүний төлбөрийг картнаасаа шууд шилжүүлэх боломжтой.

Харилцагч та өөрийн байгууллагын онцлог, хэрэгцээнд нийцүүлэн кредит болон дебит картын аль алинаас сонголт хийж, санхүүгийн үйл ажиллагаагаа илүү үр ашигтайгаар удирдах боломж бүрдэж байна.

Та Бизнес дебит карт захиалах заавартай танилцах бол ЭНД дарна уу. Картаа хэдхэн хормын дотор онлайнаар захиалан, үнэ төлбөргүй хүргүүлэн аваарай.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.