“Эх дэлхийн цаг 2026”-г маргааш Зайсан Хилл комплекст зохион байгуулна
Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар “Эх дэлхийн цаг-2026” арга хэмжээг “Уул ба уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн дор 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн үйл ажиллагаа 2026 оны 3 дугаар сарын 28-ны Бямба гарагт Zaisan Hill Complex-д 13:00 цагаас зохион байгуулагдана.
Тус өдөрлөгт мөнх цаст уулс, мөсөн голд үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг харуулах гэрэл зургийн үзэсгэлэн, уулын экосистемийн бэлгэдэл болсон цоохор ирвэсийн ач холбогдлыг таниулах арга хэмжээ, open mic, doodle booth, азын хүрд зэрэг хөтөлбөр багтаж байна.
“Сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны агаарын дундаж температур 2.46 градусаар нэмэгдэж байгаагаас харахад Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орны нэг болсон. Нийт нутгийн 77 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн хэт ашиглалт, талхагдлаас үүдэж цөлжилт, газрын доройтолд өртөөд байна” гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тайланд дурджээ.
Үүнээс харахад уур амьсгалын өөрчлөлт нь манай орны хувьд яалт ч үгүй заавал анхаарах ёстой чухал сэдэв болсон гэдгийг харуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
