“Сүү” ХК 31.2 сая литр сүү татан авч Монгол Улсын түүхэн дээд амжилтыг тогтоолоо

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Үндэсний ууган үйлдвэр Сүү ХК 2025 онд малчид, фермерүүдээс 31.2 сая литр сүү татан авч, Монгол Улсын сүүний салбарын хэмжээнд түүхэн дээд амжилтыг тогтоолоо. Ингэхдээ Улаанбаатар хотоос 350 км радиуст байрлах 2,500 гаруй малчин, фермертэй хамтран ажиллаж, үндэсний хэмжээнд сүүний нийлүүлэлтийн томоохон сүлжээг бүрдүүлээд байна.

Монгол Улсын сүү татан авалтын хэмжээ 1988 онд 28 сая литрт хүрч байсан нь тухайн үеийн хамгийн өндөр үзүүлэлт хэмээн тэмдэглэгддэг. Харин 2025 онд “Сүү” ХК дангаараа 31.2 сая литр сүү татан авснаар энэ амжилтыг давж, салбарын шинэ дээд хэмжээг тогтоолоо.

зураг
 

Сүүлийн жилүүдэд “Сүү” ХК түүхий эдийн баазаа тогтвортой өргөтгөж, малчид, фермерүүдтэй урт хугацаанд хамтран ажиллах бодлогыг тууштай хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд түүхий сүүний татан авалтын хэмжээ тогтвортой өсөж, сүүлийн таван жилийн үзүүлэлт дараах байдлаар нэмэгдээд байна.

  • 2021 он – 16.7 сая литр
  • 2022 он – 21.5 сая литр
  • 2023 он – 20.3 сая литр
  • 2024 он – 26.8 сая литр
  • 2025 он – 31.2 сая литр

Энэхүү өсөлт нь зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлаас гадна малчид, фермерүүдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутагт тогтвортой эдийн засгийн боломж бий болгох бодит үр дүн болж байна. Мөн хоршоодын тогтолцоо, нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлснээр түүхий эд бэлтгэлийн үр ашигтай систем бүрэлдэж, фермерүүд зах зээлийн зарчмаар сүүгээ нийлүүлэн, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн, “Сүү” ХК нь 2026 онд түүхий сүүний татан авалтыг 38 сая литрт хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хувь нэмрээ оруулсаар байна. 

Сүүн соёлыг түгээгч – Сүү ХК 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.