16-18 насны гурван иргэн машинтайгаа уулын жалга руу унаж нас баржээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-ны өдрийн 11:30 цагийн орчимд Архангай аймгийн Хашаат сумын нутагт "Уулын жалга руу машин унаж гурван хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Шалгалтаар зам тээврийн ослын улмаас Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жалга руу унаж, 16-18 насны гурван иргэн нас барсан байжээ. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа аж.