Т.Ням-Очир: Нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөхийг төрийн өмчийн сургуулиудад шаардана. Поло цамц бол иж бүрдлийн нэг хэсэг
Төрийн өмчийн сургуулиуд шинэ загварын дүрэмт хувцас гаргах нь хуулиар хориотойг Боловсролын Яамнаас сануулав.
Тодруулбал тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир "Бид хуулиараа нэгдсэн дүрэмт хувцасны загвартай байх ёстой. Нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөхийг сургуулиуддаа шаардана. Поло цамц бол иж бүрдлийн нэг хэсэг. Эцэг эх, асран хамгаалагч нарт энэ тухай зөв ойлголт өгөхгүй бол ирж буй гомдолд "Манайх, жишээлбэл ... дүүрэг шинэ загварын дүрэмт хувцас гаргачхаад ав гэж байна. Би өнгөрсөн жил шинэ дүрэмт хувцас авсан. Одоо дахиад авах болчихлоо" гэж байгаа юм.
Аймаг, дүүргээрээ загвар гаргаж ирээд дүрэмт хувцас шинээр хүүхдүүдийг ав гэвэл эцэг эхэд ачаалал ирж, хууль зөрчих асуудалд орон нутгийн удирдлагууд орно шүү" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

