Сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамц нэмж оруулсан өөрчлөлтийг ИРЭХ ОНООС мөрдөхөөр тусгажээ

Б.Бадамгарав, IKon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сатндарт, Хэмжил Зүйн Газар(СХЗГ) энэ оны долоодугаар сарын 8-ны өдөр MNS 6814:2019 Сурагчийн дүрэмт хувцас Техникийн шаардлагад нэмэлт өөрчлөлт оруулсан байна. 

Нэмэлт өөрчлөлтөөр сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло буюу захтай футволкийг багтаалаа.

Гэхдээ энэхүү өөрчлөлтийг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр стандарт заажээ

Эргэн сануулахад сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамц оруулах саналыг Боловсролын Яамнаас 2024 оны наймдугаар сард гаргаж, ажлын хэсэг байгуулж байв. Улмаар 2025 оны наймдугаар сард стандартыг шинэчилж, поло цамцыг иж бүрдэлд нэмэх саналыг СХЗГ-т хүргүүлсэн. Харин тухайн үед СХЗГ-аас “захтай футболка”-ны материалын бүрэлдэхүүн хэсэг, түүний физик, хими, эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтийг мэргэжлийн байгууллагатай хамтарч нарийвчлан судалж, тогтоох шаардлагатай гэж үзээд дахин хэлэлцүүлэхээр болж байлаа.

зураг
 
зураг