“УБТЗ” ХНН: Нефтийн бүтээгдэхүүнийг түргэн шуурхай тээвэрлэхэд анхаарч байна
Түлш, шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор Засгийн газар импортын нефтийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа үед “Улаанбаатар төмөр зам” ХНН тээвэрлэлтийг саадгүй түргэн шуурхай зохион байгуулах ажлыг хийж байна.
2026 оны 8 дугаар сарын 1-нээс 17-ны өдрийг хүртэлх байдлаар ОХУ-аас АИ-92 бензин 500 вагон 28,924 тонныг, АИ-95 бензин 13 вагон 748 тонныг, дизелийн түлш 1,313 вагон 79,910 тонныг, БНХАУ-аас дизелийн түлш 72 вагон 3,922 тонныг, онгоцны түлш 25 вагон 1,416 тонныг тус тус хүлээн авч шуурхай тээвэрлээд байна.
Хамгийн сүүлд авсан мэдээллээр, 2026 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 09:40 цагийн байдлаар ОХУ-аас 41 вагон АИ-92 бензин, 53 вагон дизелийн түлш, БНХАУ-аас 13 вагон онгоцны түлшийг тус тус хүлээн аваад байна.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

