Оросын байт харваачид ямар нэг хязгаарлалтгүй Дэлхийн цом болон ДАШТ-д оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Олон Улсын Байт Харвааны холбооны Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаад ОХУ-ын тамирчдын эсрэг хязгаарлалт тогтоосноо цуцлах шийдвэр гаргажээ.

Ингэснээр Орос болон Беларусийн тамирчид 2022 оноос хойш анх удаа ямар нэг хязгаарлалтгүй олон улсын тэмцээнд оролцох эрх нь нээгджээ. Гэхдээ тамирчид допингийн дүрмийг дагаж мөрдөхийн зэрэгцээ хүлээн авагч улсын хууль тогтоомж, визийн журам болон орон нутгийн эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй юм.

Тодруулбал холбооны уг шийдвэр нь ОХУ, Беларусийн тамирчид тэмцээнд шууд оролцох эрхтэй гэсэн үг биш. Тухайн тэмцээнийг зохион байгуулж байгаа холбоо хүлээж авах эсэхээ шийднэ. 

Гэхдээ Олон Улсын Байт Харвааны Холбоо (World Archery)-ноос уг шийдвэрээ хамгаалах үүднээс Европын холбоотойгоо хийж буй хэлэлцүүлгээ үргэлжлүүлж байгаагаа мэдэгджээ.

Олон Улсын Олимпын Хорооноос өнгөрсөн долдугаар сараас ОХУ болон Беларусийн тамирчдын эсрэг хоригоо цуцлах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг туялзуур сэлэм, спорт бүжгийн болон гимнастикийн холбоо зэрэг байгууллагууд дэмжихээ илэрхийлсэн билээ.

 

Эх сурвалж: Inside The Games