Ч.Мэндбаяр: Сүхбаатарын талбайн урд талын усан оргилуурыг буулгахгүй
Сүхбаатарын талбайн усан оргилуурыг буулгаж, ногоон байгууламж болгох тухай мэдээлэл цахим орчинд тархжээ.
Уг асуудалд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын Албаны дарга Ч.Мэндбаяр "Сүхбаатарын талбайн урд талын усан оргилуурыг буулгаж, ногоон байгууламж болгон зориулалтыг нь өөрчлөх гэж байгаа гэх мэдээлэл фэйсбүүкийн хуудаснуудаар гарч байна. Энэ нь худал гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Хот өмчөө өөд нь татна, буулгаж сүйтгэхгүй. Арчлалт хамгаалалтыг хариуцаж, өмчөө хэвийн найдвартай хамгаалж байна" хэмээн өнөөдөр(2026.10.13) тайлбар хийв.
2020 онд Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг ашиглалтад оруулсан. "Тус хүрээлэнгийн тохижилтын ажилд ₮3.2 тэрбумыг зарцуулна" хэмээн холбогдох албаны хүн тухайн үед мэдээлж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
