Зураг
Зураг

Хязаалан гунан үхрийн үнэ ₮2.9 сая болж, өмнөх оны мөн үеэс ₮1.5 саяар нэмэгдэв

Н.Эрхбаяр, iKon.mn
12 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Малын зах зээлийн 2026 оны есдүгээр сарын дундаж үнийн мэдээг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсныг хүргэж байна. 

Өнгөрсөн сарын байдлаар атны үнэ 2.4 сая төгрөг болж, 2025 оны мөн үеэс 900 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.8 сая төгрөг болж 500 мянган төгрөгөөр өсжээ. Тэгвэл хязаалан гунан үхрийн үнэ 2.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 сая төгрөгөөр, эр хонины үнэ 490 мянган төгрөг болж 210 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 320 мянган төгрөг болж 140 мянган төгрөгөөр тус тус өсжээ.

2026 оны 9 дүгээр сард эр хонины үнэ Дархан-Уул аймагт хамгийн өндөр буюу 575.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 420.0 мянган төгрөг байна. 

зураг
 
НАС ГҮЙЦСЭН ЭР ХОНИНЫ ДУНДАЖ ҮНЭ, 2026 оны 9 дүгээр сард

Үхрийн 2.3 метрээс дээш урттай шир 2026 оны есдүгээр сард 6.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.1 мянган төгрөгөөр буурсан бол цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 135.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.0 мянган төгрөгөөр нэмэгджээ.

зураг
 
МАЛ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ДУНДАЖ ҮНЭ, жил бүрийн 9 дүгээр сард

Харин боодолтой өвсний (20 кг)-ын үнэ 2026 оны 9 дүгээр сард Говь-Алтай аймагт хамгийн өндөр буюу 22.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 6.0 мянган төгрөг байна

зураг
 
БООДОЛТОЙ ӨВС (20 КГ)-ЫН ДУНДАЖ ҮНЭ, 2026 оны 9 дүгээр сард