Мөнгөнгүүр эмнэлгийн мэс заслын эмч Д.Мөнхжавхлангийн илтгэл олон улсын хуралд тэргүүн байр эзэллээ
Япон улсын Осака хотноо 2026 оны 10 дугаар сарын 2–4-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын Диализын хүрцийн олон улсын нийгэмлэгийн 10 дугаар хуралд Мөнгөнгүүр эмнэлгийн Мэс заслын нэгдсэн тасгийн эрхлэгч, диализын хүрцийн мэс заслын эмч Д.Мөнхжавхлан амжилттай оролцлоо.
Тэрээр мэс заслын шинэ арга, аргачлалыг нэвтрүүлсэн хоёр судалгааны ажлын үр дүнг олон улсын эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдэд танилцуулсан юм.
Түүний хэвлийн диализын мэс заслын шинэ аргачлалын туршилт, судалгааны үр дүнг танилцуулсан илтгэл нь хурлын “Шилдэг илтгэл” шалгаруулалтад ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.
Энэхүү амжилт нь Монгол Улсад мэс заслын шинэ арга, технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголын эмч мэргэжилтний мэдлэг, ур чадвар, судалгааны үр дүнг олон улсын түвшинд таниулсан бахархам үйл явдал боллоо.
Монгол эмчийн мэдлэг, ур чадвар дэлхийн тавцанд.
Мөнгөнгүүр эмнэлэг нь эмчилгээ, оношилгооны шинэ арга технологийг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжин хөгжүүлэхийг зорин ажиллаж байна.
Д.Мөнхжавхлан эмчдээ халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйлсэд нь өндөр амжилт хүсье!
Түүнчлэн Мөнгөн гүүр эмнэлэг нь өдгөө 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд төрөлжсөн нарийн мэргэжлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Мөн манай эмнэлгийн шинэ салбар МЖ ПРО эрүүл мэндийн төв Алтан жолоо тауэрийн В1 давхарт үйл ажиллагаа явуулж байна.
Та бүхэн манай эмнэлэгт үзүүлэхээр цаг авах бол 77080303 дугаарт мөн фэйсбүүк чатботоос авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
