Угаарын хийн хордлогын улмаас 74 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

П.Сайнжаргал, IKON.MN
2026 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Угаарын хийн хордлогын тандалтын 14 хоногийн тоон мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-өөс танилцууллаа.

Тодруулбал есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 12-нийг хүртэлх өдөр НЭМҮТ-д бүртгэгдсэн тандалтын тоон мэдээллээр угаарын хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан 74 тохиолдол мэдээлэгдсэн байна.

Хордлого бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд бүртгэгдсэн байна.

Тодруулбал: 

  • Сонгинохайрхан дүүрэг 28
  • Чингэлтэй дүүрэг 15
  • Баянзүрх дүүрэг 15
  • Хан-Уул дүүрэг 11
  • Сүхбаатар дүүрэг дөрөв
  • Налайх дүүрэг нэг

Иргэн та өөрийгөө болон гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж яндангаа авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж байна.

зураг