Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 34 этгээдийг баривчилж, ₮43.1 тэрбумын хууль бус гүйлгээг тогтоожээ
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан таван бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоожээ.
Мөн өндөр өртөг бүхий орон сууц, тээврийн хэрэгсэл, нуугдмал эд хөрөнгийг илрүүлсэн байна. Тухайлбал бүлэг этгээдүүд янз бүрийн цахим сайт үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан нь тогтоогджээ. Шалгалтын явцад мөрийтэй тоглоом зохион байгуулахад ашиглаж байсан эд зүйлсийг хураан авч, үйл ажиллагааны явцад хийгдсэн 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг илрүүлжээ.
Цахим сайтын серверийг хөдөө орон нутагт байрлуулан цахим мөрийтэй тоглоом тоглож байжээ. Энэ төрлийн гэмт хэргийг нэг тоглогч хэд хэдэн хаягаар зэрэг тоглож, иргэдийг залилан мэхэлдэг аж.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
