Зураг
Зураг

Ажлын цаг дууссан ч бид яагаад ажлаасаа салж чаддаггүй вэ?

СУРТАЛЧИЛГАА
45 минутын өмнө
Сурталчилгаа

Ажлын компьютероо унтрааж, оффисоос гарсан ч ажлын цаг дуусахаа больжээ. Технологийн хөгжил бидэнд хаанаас ч ажиллах боломжийг олгосон. Гэвч үүний зэрэгцээ ажил, хувийн амьдралын хоорондох зааг улам бүдгэрч байна. Тэгвэл бид яагаад ажлын цаг дууссан ч ажлаасаа бүрэн ангижирч чадахгүй байна вэ?

зураг
 

Дуусашгүй ажлын өдөр

Microsoft компанийн 2025 оны “Work Trend Index” судалгаагаар ажилтнууд өдөрт дунджаар 117 мэйл, 153 Teams мессеж хүлээн авч байна. Мөн өглөөний 06:00 цагт цахим орчинд идэвхтэй байгаа хүмүүсийн 40% нь аль хэдийн ажлын мэйлээ шалгасан байдаг бол оройн 20:00 цагаас хойш эхлэх хурлын тоо өмнөх оноос 16%-иар өссөн үзүүлэлттэй байжээ.

Судлаачид энэхүү үзэгдлийг “Infinite Workday” буюу дуусашгүй ажлын өдөр хэмээн нэрлэсэн байна.

Хариу өгөхгүй бол яах вэ?

Ажлын цаг дууссан ч оройн цагаар ирсэн чат, дуудлагад хариу өгөхгүй өнгөрөх нь тийм ч амар биш. “Хариу өгөхгүй бол хариуцлагагүй гэж ойлгох болов уу?” гэсэн бодол нь ажлын бус цагаар ч ажилтайгаа холбоотой байх дарамтыг бий болгодог байна. Залуучуудын оройн цагаар ажилтай холбоотой чат, дуудлагад хариулах үзэгдэл нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж санаа зовдогтой холбоотой аж.

Ийнхүү ажил, хувийн амьдралын зааг бүдгэрэхийн хэрээр ажилтан өөрийн амралтын цагаа хамгаалах хэрэгцээ улам бүр чухал болж байна. Танихгүй дугаараас ирэх дуудлага, оройн цагаар идэвхжих ажлын чат, маргааш дууссан байх ёстой ажлууд нь аймшгийн киноны үйл явдал биш хэдий ч залуусын өдөр тутмын амьдралд түгшүүр төрүүлдэг танил үзэгдэл болжээ.

Энэхүү асуудлыг хөндөн LookTV брэнд “Жинхэнэ айдсыг LookTV-ээс мэдэр” кампанит ажлыг хэрэгжүүлж байна. Тус кампанит ажлаар өдөр тутмын стрессээс түр завсарлаж, ажлын бус цагаа өөртөө зориулан, LookTV-ийн контент сан, аймшгийн кино сангаас дуртай контентоо үзэхийг уриалж байгаа аж.

Ажлын чатаа түр хаа. Өдөр тутмын түгшүүрээсээ түр завсарлага ав. Жинхэнэ айдсыг LookTV-ээс мэдэр.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.