Баавгайн асуудал бодитойгоор аюул учруулж байгаа энэ үед хуурамч мэдээлэл тараахгүй байхыг анхаарууллаа
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод баавгайтай холбоотой гурван дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс хоёр нь хиймэл оюун ухаан ашиглаж зураг тараасан илт худал мэдээлэл байжээ.
Тус хуурамч мэдээллүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна. Харин нэг дуудлагыг хяналтын камераар баталгаажуулж шалгахад баавгай байж болзошгүй байсан учир хяналт шалгалтын ажиллагааг явуулсан гэв.
Худал мэдээлэл тараасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар:
- Иргэнийг 300,000 төгрөгөөр
- Хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр торгоно.
Зэрлэг баавгайн дайралт нь бодитойгоор аюул занал учруулж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй байгаа энэ үед хуурамч мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа.
Учир нь дуудлага мэдээлэл бүр дээр бүрэлдэхүүн гарч ажиллаж байгаа учир хуурамч дуудлагаас үүдэж өөр бодит аюул учирсан дуудлагад явах байсан боломжийг хязгаарлана гэдгийг анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
