"Зогсонги байдалд орсон Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн шинэ барилгын ажлыг үргэлжлүүлнэ"
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй ч санхүүжилт хүрэхгүй гэх шалтгаанаар өдгөө зогсонги байдалд оржээ.
НЗДТГ-аас мэдээлснээр Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн гүйцэтгэгчээр "Энигма констракшн" ХХК шалгарсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сард гэрээ байгуулан барилгын ажлыг эхлүүлсэн байна.
Гүйцэтгэгч байгууллагатай холбоотой шаардлагатай арга хэмжээг авч, ажлыг үргэлжлүүлнэ гэв.
Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр анги, алба хаагчдын түр байрлах сууц, сургалтын болон уралдаан тэмцээн зохион байгуулах талбайг шинээр барьж байгаа аж.
Сонгинохайрхан дүүрэгт:
- Гал түймэр унтраах аврах анги ₮8.2 тэрбум
- Гал түймэр унтраах аврах анги ₮6.6 тэрбум
Баянзүрх дүүрэгт:
- Гал түймэр унтраах аврах анги ₮6 тэрбум
- Гал түймэр унтраах аврах анги ₮6.6 тэрбум
Хан-Уул дүүрэгт:
- Гал түймэр унтраах аврах анги ₮7.1 тэрбум буюу нийт ₮34.5 тэрбумыг зарцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
