Gerda Residence төсөлд 360 болон Digital Twin технологи нэвтрүүлж байна!
Gerda Residence-ийн Showroom-д хүрэлцэн ирснээр та ирээдүйн орон сууцаа 360° болон Digital Twin технологиор бодитоор туршиж үзэх боломжтой боллоо.
Түншлэл болон Инновац
Улаанбаатар хотын шинэ суурьшлын үнэ цэнтэй бүс болох Хан-Уул дүүрэгт 10 га талбайг хамран сүндэрлэж буй 1,974 айлын "Gerda Residence" хороолол Монголын проптек (PropTech) салбарын тэргүүлэгч Universal Home Properties ХХК (uhome.mn) компанитай стратегийн түншлэл тогтоон, хотхоныхоо борлуулалт, танилцуулгад хамгийн сүүлийн үеийн Digital Twin технологийг бүрэн нэвтрүүлж байгаагаа зарлалаа.
Энэхүү шийдэл нь худалдан авагчдад амьдрах орчноо баригдахаас нь өмнө бодитоор 3D виртуал байдлаар үзэж мэдрэх цоо шинэ жишгийг тогтоож буй томоохон үйл явдал юм.
Орон сууц худалдан авах шийдвэрийг илүү бодитой болгох нь
Орон сууц худалдан авах нь хүний амьдралын хамгийн чухал санхүүгийн шийдвэрүүдийн нэг. Гэвч барилгын шатандаа байгаа орон сууцыг сонгохдоо худалдан авагчид ихэвчлэн зураг төсөл, 3D рендер, барилгын макет болон борлуулалтын ажилтны тайлбарт тулгуурлан шийдвэр гаргадаг.
Тухайн орон сууцны талбай бодит байдал дээр хэр зайтай санагдах, тавилга байрлуулахад хэр тохиромжтой байх, цонхноос ямар орчин харагдах, өрөөнүүд хоорондоо хэрхэн холбогдох зэрэг асуултад зөвхөн хоёр хэмжээст төлөвлөлтийн зургаар бүрэн хариулахад хүндрэлтэй байдаг.
Ялангуяа анх удаа орон сууц худалдан авч буй залуу гэр бүлүүдийн хувьд цаасан дээрх 55 м² талбайг бодит амьдрах орчин болгон төсөөлөх нь амаргүй.
Харин 360° болон Digital Twin технологи нь худалдан авагчдад орон сууцны зохион байгуулалтыг илүү ойлгомжтой харах, өөрийн хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцэж байгаа эсэхийг урьдчилан үнэлэхэд тусална.
Gerda Residence төсөлд энэхүү технологийг нэвтрүүлснээр худалдан авагчид хотхоны ерөнхий төлөвлөлтөөс эхлээд сонирхож буй блок, давхар, орон сууцны байршил болон дотоод зохион байгуулалттай нэг дороос танилцах нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэхүү шийдэл нь орон сууц сонгох үйл явцыг илүү хялбар, ойлгомжтой болгож, худалдан авагчдад дэлгэрэнгүй мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ.
Gerda Residence - Амьдрах орчныг цогцоор нь төлөвлөсөн төсөл
Gerda Residence нь нийт 10 га талбайд 25 орон сууцны барилга бүхий, гурван үе шаттай хэрэгжих цогц хотхоны төсөл юм.
Хотхоны төлөвлөлтөд зөвхөн орон сууцны барилга бус, гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарчээ.
Төслийн нийт талбайн 31.76 хувийг ногоон байгууламжид зориулж, оршин суугчдын амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхэд багачууд тоглох орон зайг төлөвлөсөн байна.
Мөн төслийн хоёрдугаар үе шатанд цэцэрлэг, гуравдугаар үе шатанд сургууль барихаар төлөвлөсөн нь цаашид хотхоны оршин суугчдад боловсролын байгууллагын хүртээмжийг ойртуулах зорилготой.
Орон сууцны төлөвлөлт: 57.80-78.37 м²-ийн сонголтууд
Gerda Residence-ийн эхний ээлжид 57.80-78.37 м² талбай бүхий 2 болон 3 өрөө орон сууцны төлөвлөлт санал болгож байна. Орон сууцны зохион байгуулалтад байгалийн гэрэлтүүлэг, талбайн оновчтой ашиглалт болон өдөр тутмын амьдралын тав тухыг чухалчилжээ.
Gerda Residence-ийн Showroom 10 сарын 17-нд нээгдэнэ
"Gerda Residence" төслийн байрны бодит төлөвлөлт, интерьерийн загвар, инженерийн шийдлүүдийг нүдээр үзэж мэдрэх албан ёсны Showroom 2026 оны 10-р сарын 17-ны Бямба гарагт анхны зочдоо хүлээн авахаар үүд хаалгаа нээж байна.
Нээлтийн өдөр хүрэлцэн ирсэн зочид төслийн I ээлжийн макет, орчны төлөвлөлт, орон сууцны сонголтуудтай танилцаж 360° болон Digital Twin технологийн шийдлээр бодитоор харахаас гадна борлуулалтын зөвлөхүүдээс байрны төрөл, төлбөрийн нөхцөл болон худалдан авалттай холбоотой мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
- Вэбсайт: www.gerdaresidence.mn
- Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Яармаг Арцатын ам
- Холбоо барих: 7766-7878, 7780-5678
- И-мэйл: team@gerdaresidence.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

