Чингэлтэй дүүргийг НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө, Сонгинохайрханыг Д.Ундармаа удирдана

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 18 минутын өмнө
iKon.MN

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс тодруулснаар нийслэлийн МАН-ын хорооны Удирдах Зөвлөлөөс бүтцийн шийдвэр гаргаснаар хоёр дүүргийн Засаг даргыг сольжээ.

Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Ундармааг, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөөг томилох шийдвэр гаргасан байна. 

Харин өмнөх Засаг дарга Ц.Баттөр, Н.Мандуул нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгинохайрхан дүүргийг удирдах Д.Ундармаагийн танилцуулга:

Төгссөн сургууль, мэргэжил

1985-1995 он ЕБС-ийн 76 дугаар сургууль /БҮРЭН ДУНД/

1996-2000 он УБИС-ийн Ерөнхий боловсролын сургуулийн багш /БАКАЛАВР/

2001-2003 он Удирдлагын академи, Нийгмийн удирдлагын менежер /МАГИСТР/

Ажлын туршлага

1995-1999 он ЕБС-ийн 76 дугаар сургуульд Багш

1999-2001 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т 11 дүгээр хорооны Засаг дарга

2001-2008 он Автобус III НӨҮГ-т Захиргаа хүний нөөцийн албаны дарга

2008-2018 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т 11 дүгээр хорооны Засаг дарга

2018-2021 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч

2021-2022 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын зөвлөх

2022-2024 он Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогч

2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Дарга.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийг удирдах З.Төмөртөмөөгийн танилцуулга:

Төгссөн сургууль, мэргэжил

1995-2005 он Баянхонгор аймгийн 3-р дунд сургууль /БҮРЭН ДУНД/

2005-2010 он Соёл урлагийн их сургууль,  Соёл урлагийн удирдлага /БАКАЛАВР/

20014-2016 он  Сан дээд сургууль /МАГИСТР/

Ажлын туршлага

2006-2009 он  “Их монгол” радиогийн Гүйцэтгэх захирал

2012-2013 он “Royal TV” телевизийн Гүйцэтгэх захирал

2013-2015 он “Zaluu.com” сайтын Гүйцэтгэх захирал

2010-2015 он НАМОХ-ны дэд ерөнхийлөгч

2014-2015 он ШӨХТГ-ын даргын зөвлөх

2015 оноос “Монголын оюутны холбоо”-ны дэд ерөнхийлөгч

2016 оноос УИХ-ын Тамгын газарт гишүүний зөвлөх

2016 оноос СУИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн

2016 оноос УИХ-ын Ажлын албаны гишүүний зөвлөх

2019 оноос УИХ-ын даргын зөвлөх

2021-2021 Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч

2021-2023 он Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч

2020-2024 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч

2024 оноос Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон.

Нийслэлийн МАН-ын хороо энэ сарын 7-нд хуралдаж, шинэ даргаа томилохоор товложээ. Одоогийн байдлаар тус намын хорооны дарга нь Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар хэвээр байгаа билээ.