Зураг
Зураг

"Ажилдаа ирэхгүй, хариуцлагагүй дарга нарын жагсаалт надад ирж байгаа"

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн зарим дүүргийн Засаг дарга нарыг өөрчлөх гэж буй мэдээлэл гарчээ. 

Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Олон нийтийн дунд яригдаж буй хэн нэгнийг үндэслэлгүй халж, солих асуудал байхгүй гэдгийг мэдэгдье.

Ажилдаа ирэхгүй, хариуцлагагүй байгаа дарга нарын жагсаалт надад ирж байгаа. Гэхдээ хэн нэгэнтэй холбож, нэр цохсон жагсаалт ирээгүй. 

2024 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн зарчмаа барьж ажиллана. Сайн ажиллаж байгаа удирдлагуудад айх айдасгүй. Харин ажилдаа тааруухан байгаад нь шаардлагатай арга хэмжээг авна, ямар ч хайр байхгүй. Төрийн ажил учраас танил талын хүнээ татахгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв.