АН-ын бүлгийн шинэ дарга дэд дарга нараа танилцуулав
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлын талаар танилцууллаа.
Тус бүлгийн даргаар шинээр сонгогдоод буй Б.Түвшин “Бүлгийн дэд даргаар ажиллаж байсан Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүнтэй холбоотойгоор дэд дарга нарыг шинээр томиллоо.
АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Р.Сэддорж, Г.Хосбаяр, Ш.Бямбасүрэн нарыг томиллоо" гэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
