Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар(ХХЕҮГ)-аас 2026 оны арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарийг танилцууллаа.
Уг хуваарийн дагуу хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ энэ сарын 12-нд, эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж болон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 19-нд өгөх юм байна.
Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж болон насны хишгийг энэ сарын 24-нд олгох шийдвэрлэжээ. Харин нийгмийн халамжийн тэтгэвэр болон асаргааны тэтгэмжийг энэ сарын 12, 24-нд олгоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
