ДАКАР 2026: Залуучуудын олимпын наадмын гэрэл зургууд...
Сенегалын Дакар хотноо залуучуудын IV олимп үргэлжилж байна.
Одоогийн байдлаар Япон, ОХУ тус бүр хоёр алтан медальтай тэргүүлж байгаа бол БНХАУ-ын баг нэг алт, хоёр мөнгөн медалиар гуравдугаарт жагсжээ. Мөн 15 улс дор хаяж нэг алт аваад байгаа бол Монгол тэргүүтэй 41 улс ямар нэгэн медаль хүртжээ.
Манай улсаас жүдогоор хөвгүүдийн 55 кг-ын жинд зодоглосон Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртсэн билээ.
Сонирхуулахад 3х3 сагсан бөмбөгийн хөвгүүдийн ангилалд Монголын баг өрсөлдөнө. Энэ сарын 6-нд эхлэх тус тэмцээнд 12 улсын баг өрсөлдөх бөгөөд Монголын баг Аргентин, Венесуэлийн хамт "B" хэсэгт өрсөлдөхөөр болжээ.
ФОТО
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
