Цахим залилангаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах ЗӨВЛӨМЖ
Цахим залилангаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах зөвлөмжийг Монголын Банкны Холбооны Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн зөвлөлийн дэд дарга З.Ганбагана дараах байдлаар танилцуулав.
Хамгийн эхэнд фэйсбүүк орчноо хянамгай ашиглах шаардлагатай. Цахим залилагчид зар сурталчилгааг онилж, сурталчилгаагаар дамжуулан танд хуурамч зар харуулах эрсдэлтэй.
Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
Тухайн зар сурталчилгаа нь албан ёсны пэйж хаягаар явж байгаа эсэхийг харах ёстой.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх банк Фэйсбүүк хаягтаа албан ёсны цэнхэр зөв тэмдгийг авсан байдаг.
Fishing мэйлд залилуулж буй тохиолдол Монгол Улсад их гарч байна. Ийм албаны ёсны банкны өөрийнх нь лого тэмдэг байгаа эсэхийг нягтлах нь зүйтэй.
Дээрх хялбархан гурван зөвлөмжийг ашиглан цахим залилангаас сэргийлэх бүрэн боломжтойг тэрбээр зөвлөлөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
