ҮЙЛ ЯВДАЛ: Улсын харцага Г.Ганхуяг болон баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлнэ
Төрийн ордонд
09:00 цагт “Шийдвэр гаргах явцад төлөөллөөс нөлөөлөлд хүрэх нь” дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт II салбар хуралдаан эхэлнэ.
Жуковын талбайн хажууд Стандарт, хэмжил зүйн газар гадна талбайд
10:00-16:00 цагт Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, салбарын үйл ажиллагаа, ач холбогдлыг олон нийтэд таниулна.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр иргэдэд стандартын талаарх мэдээлэл, зөвлөгөө хүргэхээс гадна алт, мөнгөн эдлэлийн сорьц тогтоох үйлчилгээ үзүүлж, явуулын лабораториор дамжуулан хэмжилт, шинжилгээний үйлчилгээг иргэдэд хүргэнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Улсын харцага Г.Ганхуяг болон баавгайд бариулсан хохирогчийн ар гэрээс мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
