Говь-Алтай аймгийн хоёр суманд годрон өвчний улмаас 13,890 ямаа устгажээ
Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр суманд годрон өвчний улмаас өчигдрийн байдлаар нийт 32 өрхийн 13,890 ямааг устгалд оруулсан талаар Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Тодруулбал тус аймагт өвчний тохиолдолд бүртгэгдсэнээс хойш 570 ямаа годронгоор өвчлөөд байгаа аж. Улмаар голомтод байсан Цогт сумын 27 өрхийн 11,891, Дэлгэр сумын 5 өрхийн 1,999 ямааг устгасан байна.
Годрон өвчний вакцин үйлдвэрлэхэд шаардлагатай ₮1.5 тэрбум болон малчдад нөхөн төлбөр олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
