Зураг
Зураг

Хонин тоодог шувууны намрын судалгааг хийжээ

П.Сайнжаргал, IKON.MN
26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Увс аймгийн Баруунтуруун сумын тариан талбайд хонин тоодог шувууны намрын судалгааг аравдугаар сарын 01-09-нд хийж гүйцэтгэсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 

Энэхүү судалгааг Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын Шувуу хамгаалах төв, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Монголын Шувуу хамгаалах төвтэй хамтран гүйцэтгэсэн байна. 

Баруунтуруун сумын тариан талбай нь Монгол орны баруун бүсийн нүүдлийн шувуудын хувьд чухал газар нутаг бөгөөд хонин тоодог, хархираа тогоруу, бор галуу, хондон ангир зэрэг шувуудын намрын нүүдлийн үедээ бууж амардаг газар юм.

Судалгааны үеэр 130 орчим бодгаль хонин тоодог, 4,500 орчим бодгаль хархираа тогоруу тоолж бүртгэн, 10 бодгаль хонин тоодгийн нүүдэл шилжилт хөдөлгөөнийг тандан судлах зорилгоор сансрын дамжуулагч суурилуулсан байна.