Зураг
Зураг

“УБТЗ” ХНН: Коксожсон хөх нүүрсийг тээвэрлэж эхэллээ

ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн жил БНХАУ-аас коксожсон хөх нүүрсийг импортоор авч айл өрхүүдийн дулааны хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулснаар нийслэлийн агаарын бохирдол 50 гаруй хувиар буурсан гэж дүгнэсэн.

Тэгвэл энэ жил БНХАУ-аас дахин 280 мянган тонн коксожсон хөх нүүрсийг импортоор авах юм. Коксожсон хөх нүүрсний тээвэрлэлтийг өнгөрсөн жил хариуцан шуурхай тээвэрлэсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН 2026 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Эрээн өртөөнөөс коксожсон хөх нүүрсийг хүлээн авч тээвэрлэж эхлээд байна.

Өнгөрсөн 2 хоногийн хугацаанд Эрээн өртөөнөөс 2 галт тэрэг буюу 100 вагон 4,460 тонн хөх нүүрсийг хүлээн авч тээвэрлэжээ. Коксожсон хөх нүүрсний тээвэрлэлтэд одоогоор 9 цуваа оролцож байна.

Цаашдаа Эрээн өртөөнөөс 275,539 тонн хөх нүүрсийг хүлээн авч тээвэрлэх бэлтгэл ажлаа “Улаанбаатар төмөр зам” ХНН хангаад байгаа аж.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.