Зураг
Зураг

Иргэдэд аюул учруулж болзошгүй эрсдэлтэй нөхцөл үүссэн тул 20 баавгайг устгажээ

П.Сайнжаргал, IKON.MN
7 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн үед баавгай суурьшлын бүсэд орж ирж байгаатай холбоотойгоор Улсын Онцгой Комисс(УОК)-оос мэдээлэл хүргэж байна. 

Орон нутгийн иргэд болон Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдээллээр он гарснаас хойш баавгайтай холбоотой 997 удаагийн тохиолдол бүртгэгдсэнийг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэллээ. 

Он гарснаас хойш

  • Архангай аймагт найм
  • Баян-Өлгий аймагт хоёр
  • Булган аймагт 43
  • Дархан-Уул аймагт 110
  • Завхан аймагт 47
  • Хөвсгөл аймагт 109
  • Увс аймагт 16
  • Дорнод аймагт 13
  • Хэнтий аймагт 254
  • Төв аймагт 21
  • Сэлэнгэ аймагт 109
  • Нийслэлд 14

Мөн улсын тусгай хамгаалалттай газруудад 200 гаруй тохиолдол буюу баавгай суурьшлын бүсэд ойртсон талаарх дуудлага бүртгэгджээ. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Эдгээр дуудлагын 40 орчим тохиолдолд нь баавгай иргэдийн эд хөрөнгө рүү халдсан, айлын гэр, хашаа хороог нь нураасан, машинд халдсан, зарим тохиолдолд мал барьсан, нохой барьсан байна. 

Хамгийн харамсалтай нь Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд хоёр иргэн рүү халдаж, амь нас эрүүл мэндээрээ хохирсон. 

Бүртгэгдэж буй нийт тохиолдлын 80 орчим хувьд нь бамбарууш болон бамбаруушаа дагуулсан эм баавгай үзэгдэж байна. Сүүлийн өдрүүдэд нас бие гүйцсэн баавай орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа.

УОК-ын шийдвэр гарахаас өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын албан даалгавар гарч орон нутагт найман удаагийн тохиолдлоор баавгайг устгасан. Иргэдэд аюул занал учруулж болохуйц эрсдэлтэй нөхцөл үүссэн учраас мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийн дагуу устгах ажлыг зохион байгуулсан.

Суурьшлын бүсэд баавгай орж ирсэн, иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эрсдэлтэй 12 тохиолдол гарсан тул одоогийн байдлаар нийт 20 баавгайг устгаж, аюулгүй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.

Сүүлийн үед баавгай суурьшлын бүс рүү орж ирж байгаа тохиолдлуудад шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагууд холбогдох судалгаа, шинжилгээг хийж байгаа" гэдгийг ярилаа.