Зураг
Зураг

Энэ сарын 15, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 15, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 

Хур тунадас: 

  • 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 14-нд Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
  • 15-нд баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр,
  • 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
  • 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 
  • 18-нд Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи:

  • 14-нд Алтайн салбар уулсаар,
  • 15-нд баруун аймгуудын нутгаар,
  • 16-нд нутгийн зарим газраар,
  • 17,18-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.   

Агаарын температур:

  • Шөнөдөө 13, 14-нд ихэнх нутгаар, 15, 16-нд нутгийн зүүн хагаст өдөртөө дулаахан, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -9...-14 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан,
  • бусад нутгаар -1...-6 градус хүйтэн,
  • Өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр +8...+13 градус,
  • бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

16-нд нутгийн баруун хагаст, 17-ноос ихэнх нутгаар хүйтэрч

  • шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -13...-18 градус,
  • Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10..-15 градус хүйтэн,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан,
  • бусад нутгаар -4...-9 градус хүйтэн,
  • өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн,
  • говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус,
  • говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус,
  • бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.
 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 17-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 17-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна.

Агаарын температур: 13-16-нд өдөртөө дулаахан, шөнөдөө 0...-5 градус, Яармаг-Сонгиноны орчмоор -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 17-ноос хүйтэрч шөнөдөө -2...-7 градус, Яармаг-Сонгиноны орчмоор -5...-10 градус хүйтэн, өдөртөө     -2...+3 градус дулаан байна.