Үйлдвэрийн нарийвчлал, стандартыг өөрчилсөн таван ширхэг галт зэвсэг худалдах гэж байсан хэргийг илрүүлжээ
Нэр бүхий этгээдүүд Монгол Улсад бүртгэлгүй, үйлдвэрийн загвар, хийцийг хууль бусаар өөрчилсөн таван ширхэг галт зэвсгийг бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсан гэмт хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлсэн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээллээ.
Үйлдвэрийн нарийвчлал, стандарт хэмжээг өөрчилсөн галт зэвсэг нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй тул цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хууль бус галт зэвсгийн эргэлтийг хязгаарлах чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа юм байна.
Иргэн та галт зэвсэг, сум, тэсэрч дэлбэрэх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 5126-2425 тусгай дугаарт мэдээлнэ үү.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



