Намрын хуурайшилтын үед хог хаягдал, хатсан өвс навчийг ил задгай шатаахгүй байхыг ЗӨВЛӨВ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хог шатаахдаа болгоомжтой байхыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зөвлөв.
Намрын хуурайшилтын үед хашаа, зуслан болон гэр, байшингийн ойр орчимд хог шатаах нь гал алдах, улмаар ой, хээрийн түймэр үүсгэх эрсдэлтэй.
Салхинд хийссэн оч, дутуу унтарсан цог, үнс нурам нь хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд ихээхэн хохирол учруулж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг санууллаа.
ЗӨВЛӨМЖ:
- Хог хаягдал, хатсан өвс, навчийг ил задгай шатаахгүй байх
- Халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй, зориулалтын таглаатай төмөр саванд хийх
- Асаасан гал, цог, нурмыг бүрэн унтрааж, галын эх үүсвэрийг хараа хяналтгүй орхихгүй байх
- Гэр, байшин, хашаа, саравчны эргэн тойронд түймрээс хамгаалах зурвас гаргах
- Хүүхдэд чүдэнз, асаагуур бариулахгүй, гал түймрийн аюулыг тайлбарлан ойлгуулахыг тус тус зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
