Зураг
Зураг

Нийтийн тээврийн Ч:25, Ч:26 чиглэлийн замналд өнөөдрөөс эхлэн орж буй түр өөрчлөлт

Д.Янжиндулам, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүрэг 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны үйлдвэрийн авто замыг засварлахаар хөдөлгөөнийг хаагаад буй.

Уг авто замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний Ч:25, Ч:26 чиглэлийн замналд өнөөдрөөс эхлэн түр өөрчлөлт оруулсныг Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдэв.

Энэ сарын 16-ны 22:00 цаг хүртэл Ч:25 "Тоосгоны үйлдвэр (эцэс)-Их тойруу-3, 4-р хороолол", Ч:26 “Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб” чиглэлийн автобуснууд дээрх зураглалын дагуу зорчиж, иргэдэд үйлчлэх юм байна.

Дамбадаржаагийн тойргоос Тоосгоны үйлдвэрийн эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 14-ний 00:00 цагаас хаана гэж мэдээлсэн билээ.