Зураг
Зураг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарч, 7 га талбай шатсан байна

Д.Янжиндулам, ikon.mn
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу аравдугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Майхан толгойн арын аманд шар өвсний түймэр гарч, 7 га талбай өртжээ.

Түймэр гарсан шалтгааныг тогтооход ногоон бүсэд оршин суудаг иргэн ил задгай арц, хүж уугиулснаас үүдэлтэй байж болзошгүй бөгөөд албаныхан нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хуулийн хүрээнд арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.

Хавар, намрын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр 1 секундэд 2 метр, 360 градус бүх чиглэлд асар хурдтай тархдаг. Ил задгай гал гаргах, хог шатаах, тамхины иш хаях зэрэг үйлдэл нь түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул иргэн бүр хариуцлагатай байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Байгаль Орчны Газраас санууллаа.

Иргэн санамсар болгоомжгүйгээс гал алдсан бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу, харин учирсан хохирлыг хэмжээ их бол Эрүүгийн хариуцлага хүлээдэг байна. 

Зөрчлийн тухай хуулиас:

5.14 дүгээр зүйл.Галын аюулгүй байдлын тухай хууль зөрчих

1.Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгоно.