Хуурайшилтын зэрэг нэмэгдэж, ой хээрийн гал түймрийн эрсдэл дагуулж байгаа асуудлаар Нийслэлийн онцгой байдлын газар /НОБГ/-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд ойрын өдрүүдэд объектын гал түймрийн дуудлага мэдээлэл ихсэж байгаа ба он гарснаас хойш 763 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Гал түймрийн 45 хувь нь ил галаас, 29 хувь нь цахилгаан ашиглалтын угсралт зөрчсөнөөс, 17.6 хувь нь яндангаас гарсан байна.
Энэ жилийн гал түймрийн дуудлага мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.6 хувиар өссөн байна. Он гарснаас хойш 90 удаагийн шар өвсний гал түймэр бүртгэгдсэн нь мөн өнгөрсөн оны мөн үеэс 11.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж хашааныхаа шар өвсийг зайлшгүй цэвэрлэх бол хадаж, тусгай саванд хийхийг зөвлөлөө.
Түүнчлэн ил галын буюу хог шатах гал түймэр ихсэж байгаа тул ил гал гаргахгүй байж, цогтой үнс нурмаа задгай асгахгүй байхыг зөвлөв. Хуурайшилтын улирал эхэлсэн тул холбогдох байгууллагуудаас таван дүүргийн 31 чиглэлд хөдөлгөөнт эргүүлүүдийг гаргасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|