Зураг
Зураг

Нарны гүүрнээс Механик Инженерийн Сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээжээ

Д.Янжиндулам, ikon.mn
35 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Энгельсийн гудамж буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны гүүрний урд хэсгээс Механик Инженерийн Сургууль (МИС)-ийн уулзвар хүртэлх авто замыг асфальт бетоноор хучиж, хэвтээ тэмдэглэгээ хийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг бүрэн нээжээ.

зураг
 
зураг
 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хааж, засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх тухай мэдээлж байсан юм.

Энэ онд Замын сангийн хөрөнгөөс нийслэлийн есөн дүүргийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад ₮50.6 тэрбумыг зарцуулахаар нийслэлийн төсвийг баталжээ.