"Санзайгаас Майхан толгой хүртэл хатуу хучилттай авто зам тавьж байна"
Нийслэлийн зуслангийн бүс буюу Санзайн авто замаас Майхан толгой хүртэл 0.9 километр авто зам барьж эхэлжээ.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр хатуу хучилттай зам тавьснаар тоосжилт буурах бөгөөд эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулах юм байна.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай, хатуу хучилттай авто зам барих ажлыг “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа аж.
Түүнчлэн ус зайлуулах хоолой, явган хүний болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Энэ онд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны авто зам, замын байгууламжийн ажилд ₮3.1 тэрбумыг нийслэлийн төсвөөс зарцуулахаар баталсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
