Нийслэлийн бүх ЕБС-д хэрэгжих "Эх оронч сурагч" хөтөлбөрийн хүрээнд төрийн далбаа мандуулах ёслолын үйл ажиллагааг уламжлал болгожээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн бүх ерөнхий боловсролын бүх сургуулиудад "Төрийн далбааг мандуулах" ёслолын нэгдсэн нээлт өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. 

Энэ жилээс нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжих "Эх оронч сурагч" хөтөлбөрийн хүрээнд төрийн далбаа мандуулах ёслолын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж,  уламжлал болгох юм байна. 

Өнгөрсөн онд тус хөтөлбөрт нийт 235,131 сурагч хамрагдсан бөгөөд үр дүнд нь хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн гэдгийг онцолжээ.  

Хөтөлбөрийн үр дүнгээс дурдвал:

  • 43 сургуульд “Эх оронч сурагч” клуб байгуулагдаж, 231 арга хэмжээ зохион байгуулсан.
  • Хичээл эхлэхийн өмнөх “1 минутын хөтөлбөр”-өөр дамжуулан 755 мянга орчим оролцогч эерэг хандлага төлөвшүүлэх үйл ажиллагаанд хамрагдсан.
  • Сургалт, нөлөөллийн арга хэмжээнд нийт 800 мянга гаруй сурагч, эцэг эх, багш нар оролцсон.
  • Сурагчдын оролцоотой 987 сайн дурын ажил зохион байгуулсан
  • 54 мянган сурагч Монгол Улсын төрийн далбаа мандуулах, буулгах ёслолд оролцсон байна /Эх сурвалж: НИТХ/

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг