ҮЙЛ ЯВДАЛ: "Гандангийн дэнж хүрээний сүүлчийн суурьшил өнгөрснөөс ирээдүйд" сэдэвт хэлэлцүүлэг болно
Төрийн ордонд
10:00 цагт УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдана.
АҮЭБ-ийн яамны байранд
10:00 цагт Дэд сайд Б.Энхтүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.
Соёлын төв өргөөнд
10:00 цагт Нийслэлийн бүх ерөнхий боловсролын сургуулиуд төрийн далбааг мандуулах ёслол болно.
Спортын төв ордонд
11:00 цагт Улаанбаатар-Бээжин-Тяньжин чиглэлд нийт 1,418 км замыг туулан эх орондоо ирсэн гавьяат тамирчин Б.Цэвээндаш улс дамнан гүйсэн гүйлтийнхээ талаар мэдээлэл өгнө.
Төв талбайд
13:00 цагт “Туулын хурдны зам” төслийн хүрээнд шөнө дөлөөр, нууцаар бургас хядаж, байгаль экологийг сүйрүүлэх үйл ажиллагаа явагдсаар байгаа тул “Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний зүгээс эсэргүүцлийн дараагийн шатны алхамдаа шилжиж байна. Энэ хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах шаардлага хүргүүлнэ.
Монголын театрын музейд
13:45 цагт Кино болон найруулгын тухай ярианууд номын нээлт болно.
Монголын Архитекторуудын ордонд
14:00-17:00 цагт "Гандангийн дэнж хүрээний сүүлчийн суурьшил өнгөрснөөс ирээдүйд" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
