Байт харвааны Азийн чансаа тогтоох эхний тэмцээний холимог багийн төрөлд Монголын баг түрүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 5 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тайландын нийслэл Бангкок хотод байт харвааны чансаа тогтоох Азийн цомын тэмцээн болж байна.

Энэ сарын 21-нээс 28-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээний рекурв харвааны холимог багийн төрөлд монголчууд алтан медаль хүртлээ. Азийн наадмын аварга Б.Отгонболд, Б.Оюун-Эрдэнэ зэрэг бүрэлдэхүүнтэй Монголын шигшээ баг чансаа тогтоох харваанд 1,291 оноогоор 15 орноос долдугаарт жагссан.

Улмаар хасагдах шатанд Хятадын Хонконгийг 6:2, Малайзыг 5:3, хагас шигшээд Хятадын Тайпэйг 5:3, шигшээд Сингапурыг 6:2-оор буулган авснаар түрүүлэв.

Уг төрөлд хүрэл медалийг Вьетнамын баг хүртсэн байна.