Ц.Гомбосүрэн: Баянзүрх дүүрэгт 1960 оноос хойш цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айлууд бий
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,600 айлыг цахилгаанд шинээр холбож, 70,000 айл өрхийн цахилгааны хүчдэлийг сайжруулахаар төлөвлөжээ.
Тухайлбал Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Гачуурт орчим зэрэг 29 байршилд цахилгаан эрчим хүчний ажлыг эхлүүлжээ.
Энэ талаар Баянзүрх дүүргийн менежер Ц.Гомбосүрэн “Баянзүрх дүүргийн хэмжээнд 11 байршилд 1,000 гаруй айлын цахилгаан эрчим хүчийг холбоно. Дүүргийн алслагдсан хороодод 1960 оноос хойш цахилгаанд холбогдоогүй айлууд байдаг.
Сүүлийн жилүүдэд Шар хоолойн аманд суурьшил тэлж байна. Үүнээс болоод цахилгаан хүчдэл унах зэрэг асуудлууд үүсдэг” гэж ярив.
"Гэр хороолол, зуслангийн бүс болон шинээр суурьшсан бүсүүдийн айл өрхийн цахилгааны хэрэгцээг хангах, хүчдэлийг нэмэгдүүлэхээр нийслэлийн төсвийг баталсан" гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
