Уншиж байна ...

А.Энхжаргал: Суусан автобусныхаа гараашны дугаарыг мэдэж байвал орхисон эд зүйлээ хурдан олж авах боломжтой

Д.Янжиндулам, ikon.mn
46 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн тээврийн автобусаар зорчиж буй иргэд эд зүйлсээ мартаад буух тохиолдол гардаг байна. Энэ тохиолдолд эд зүйлсээ хэрхэн олж авах талаар зөвлөлөө.

Нийтийн Тээврийн Бодлогын Газрын тээвэр зохицуулагч А.Энхжаргал "Иргэд эд зүйлсээ автобусанд гээсэн, орхисон тухай мэдээлэл нэлээдгүй ирдэг.

Тухайлбал М1: Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд эд зүйлээ гээсэн, орхисон тухай мэдээлдэг. Тухайн чиглэлд өдөрт 70 гаруй автобус үйлчилгээнд явдаг тул шалгахад удаашралтай байдаг. Тийм учраас иргэд суусан автобусны гараашны дугаарыг сайн харах хэрэгтэй. Автобусны баруун, зүүн, хойд талд гараашны дугаарыг бичсэн байдаг. Мөн ард талд нь улсын дугаар бий.

Суусан автобусныхаа гараашны дугаарыг мэдэж байвал мартсан, гээсэн эд зүйлээ хурдан олж авах боломжтой.

Хэрэв автобусанд эд зүйлээ гээсэн, мартсан бол 70044040 дугаарт мэдэгдээрэй" хэмээв.

Нийтийн тээврийн автобусанд хүүхдүүд эд зүйлсээ орхих, мартах тохиолдол олон гардаг байна.