Энгийн АИ-92 шатахуунаас бусад төрлийн нефтийн бүтээгдэхүүн 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Оросын Холбооны Улс(ОХУ)-аас дөрөвдүгээр сард Монгол Улсад нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний хил үнийг ирүүлжээ.
Үүнтэй холбоотойгоор шатахууны үнийн зөвлөл хуралдаж, зөвлөмж гаргаснаа өнөөдөр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас танилцуулав.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "Өргөн хэрэглээний энгийн АИ-92 шатахуун тогтворжуулсан үнээр буюу тонн тутамдаа 705 ам.доллароор нийлүүлэгдэнэ.
Харин
- Евро-5 тонн тутамдаа 1,206 ам.доллар,
- АИ-95 тонн тутамдаа 1,176 ам.доллар,
- АИ-98 тонн тутамдаа 1,226 ам.доллар,
- дизелийн түлш (энгийн) тонн тутамдаа 1,385 ам.доллар,
- евро дизелийн түлш 1,410 ам.доллароор нийлүүлэх үнээ ирүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор Үнийн зөвлөлөөс АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүнийг литр тутамд 300-350 төгрөгөөр нэмэх зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн.
Хил үнийг тооцвол 900-2,000 төгрөгөөр нэмэгдэхээр байсан" гэлээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
