Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргалын оронд Г.Билгүүнийг томилов

Д.Янжиндулам, ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалын төрийн албан хаагч сэлгэн ажиллуулах гэрээний хугацаа дуусжээ. Түүний оронд тус газрын даргаар  Г.Билгүүнийг томилсон байна. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээн авчээ.

Г.Билгүүн нь эдийн засагч, төрийн удирдлагын магистр бөгөөд Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн хэлтсийн даргаар 9 жил ажилласан туршлагатай байна.

Ташрамд дурдахад энэ онд Нийтийн Тээврийн Бодлогын Газрыг татан буулгахаар болоод буй. Харин төсвийг 2.1 тэрбум төгрөгөөр бууруулахаар нийслэлийн 2026 оны төвийн тодотголд тусгаад байгаа юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нийслэлийн төсвийг батлахдаа тус газрын энэ оны үйл ажиллагааны зардалд 12.9 тэрбум төгрөгийг хуваарилжээ. Уг зардлыг бууруулахаар нийслэлийн төсвийн тодотголд тусгасныг өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчид хэлэлцэж байна.